Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Женко Баттулгыг хамтдаа гений шинжилгээ хийлгэе гэж уриалаад 21 хоног өнгөрчээ. Женко чацга царайлаад хариу өгсөнгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой нэвтрүүлэг өнгөрөгч оны сүүлээр цацагдсан. Тус нэвтрүүлгийн дараахан тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг эл нэвтрүүлгийн цаана байгаа хэмээн хардаж буйгаа илэрхийлээд, цуг гений шинжилгээ хийлгэх санал тавьсан талаараа мэдээлсэн. Энэ талаараа тэрбээр өнөөдөр цахим хуудастаа "Монголчуудыг хужаа, эрлийз, хурлийзаар нь хагалан бутаргадаг, хэрэлдүүлдэг, алалцуулдаг, улстөржүүлдэг цагийг дуусгавар болгох зорилгоор Женко Баттулгыг хамтдаа гений шинжилгээ хийлгэе гэж уриалаад 21 хоног өнгөрчээ. Женко чацга царайлаад хариу өгсөнгүй. Дахиад “цус” ярьж монголчуудаа хувааж, хооронд нь хэрэлдүүлчихээр улстөрийн хожоо олно гэдэг хөгийн аргаа болиорой, Женко. Өөрийгөө мэдэхгүй байж өрөөл бусдыг бүү хагаралдуул" гэжээ.

Энэ сарын 25-нд болох НИТХ-аар нийтийн тээврээр зорчих үнэ болон дамжин суух нөхцөлийн талаар хэлэлцэнэ
Энэ сарын 25-нд болох НИТХ-аар нийтийн тээврээр зорчих үнэ болон дамжин суух нөхцөлийн талаар хэлэлцэнэ
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.