Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцлоо. Дэлхийн 54 дэх удаагийн Эдийн засгийн чуулганаар цар тахлын дараах дэлхий ертөнц, эдийн засгийн нөхцөл байдал, хиймэл оюун ухаан дэлхий дахины хөгжилд хэрхэн нөлөөлж буй зэрэг сэдвүүдийг хөндөн ярилцсан байна.
Түүнчлэн далайд гарцгүй улс орнуудын асуудлыг хөндөн ярилцсан байна. Тэрбээр "Далай бол эрх зүйн орчны хувьд хүн төрөлхтөний хамтын өмч байх ёстой. Далайд гарцгүй улс орнуудад далайг ашиглах эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгож өгөх хэрэгтэй байна. Монгол Улсын хувьд бүсчилсэн байдлаар хөгжих бодлогоо ярьж байна. Улмаар бүс нутагтаа эдийн засгийн интеграцид хэрхэн орохоо ч тодорхойлох шаардлагатай болж байна" гэв.