ЦЕГ-аас өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг өглөө. Энэ үеэр ЦЕГ-ын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Дэд хурандаа О.Одонбаатар "Баярын өдрүүдэд улсын хэмжээнд нийт 6036 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 247, зөрчлийн шинжтэй 3330 дуудлага, зам тээврийн ослын 2459 дуудлага мэдээлэл ирсэн.
Өнгөрөгч онд хүний амь нас хохирсон 35 мэдээлэл бүртгэгдэж байсан бол энэ онд 48 бүртгэгдэж, 37,1 хувиар өссөн байна" гэлээ.