Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИРГЭН М: Ерөнхийлөгчийг мэндчилгээ дэвшүүлэх үеэр дунд хуруу гаргаж, ёс бус үйлдэл гаргасандаа уучлалт хүсэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Ерөнхийлөгчийг мэндчилгээ дэвшүүлэх үер зохисгүй үйлдэл гаргасан эмэгтэй уучлалт гуйжээ. Тэрбээр,

"Би өөрийн гаргасан болчимгүй үйлдэлдээ Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон, Монголынхоо нийт ард иргэдээсээ албан ёсоор уучлалт хүсэж байна.

Он гарахын өмнө сошиал орчинд тухайн үед Ерөнхийлөгчийн мэндчилгээний үеэр зурагтаа унтраа, тогоо хэмнэ, мөн миний гаргасан үйлдэлтэй төстэй зургууд цацагдаж байсныг би хараад тухайн үед юу ч бодолгүйгээр, ямар нэгэн санаа агуулаагүйгээр санаатай бус, ёс бус үйлдэл гаргаж олон нийтийн сүлжээнд уур бухимдал төрүүлсэндээ маш их харамсаж байна.

Би Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд ямар нэгэн хувийн өс хонзонгийн зүйл байхгүй болно. Би жирийн нэгэн гэр бүл, үр хүүхэдтэй Монгол эмэгтэй гэдгээ энд дахин дахин хэлмээр байна. Энэ бичлэг цацагдсанаас хойш би маш их сошиал дайралтад өртөж, сэтгэл санааны дарамтад байх болсон. Эцэст нь сошиал орчны нөлөөлөл гэдэг бага насны хүүхэд төдийгүй насанд хүрсэн хүнд ч сөрөг нөлөөтэй байдгийг маш сайн ойлголоо. Намайг уучлаарай" гэжээ.

Мальдив Улс руу  нэгдүгээр сарын 12-ноос эхлэн визгүй зорчино
Мальдив Улс руу нэгдүгээр сарын 12-ноос эхлэн визгүй зорчино
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.