Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Спорт заалны дээвэр нурж байгааг мэдээд үйл ажиллагааг нь зогсоосон байсан. Сурагчдын амралт эхэлсэн байсан тул хүн бэртэж гэмтээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Цахим орчинд Увс аймгийн ЕБС-ийн спорт заалны дээвэр нурсан талаарх мэдээлэл цацагдсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан "Эрдмийн эхлэл" сургуулиас дараах тодруулга мэдээллийг авлаа. Тодруулбал,

"Энэ хичээлийн жилд спорт заалны дээвэр нурж байгааг сургуулийн зүгээс мэдэж, үйл ажиллагааг нь зогсоосон байсан. Өөрөөр хэлбэл сурагчдыг спорт заал руу оруулж, хичээллүүлээгүй гэсэн үг. Гэвч өнгөрөгч долоо хоногт буюу сурагчдын амралтын үеэр дээвэр нурсан. Хүн бэртэж гэмтээгүй. Одоогоор засварын ажил хийгдэж байна" хэмээв.

Мөн тус сургуулийн зүгээс дараах мэдэгдлийг гаргав. Ингэхдээ,

"Эрдмийн эхлэл ЕБС-ийн заал нурсан гэсэн ташаа мэдээлэл явж байгаад хүлцэл өчье. Спорт заалны татуурга тасарсан тул бид 2023.12.28-аас заалны үйл ажиллагааг зогсоож аюулгүй байдлын үүднээс заалны дээвэр нураах ажил эхлүүлсэн болно. Одоогоор карказ нийлүүлсэн компани, угсралт хийсэн байгууллагатай холбогдож арга хэмжээ авч байна" гэв.

ТАНИЛЦ: Сургалтын төлбөр болон орон сууц худалдаж авсан төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхэллээ
ТАНИЛЦ: Сургалтын төлбөр болон орон сууц худалдаж авсан төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхэллээ
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.