Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Салсан эхнэрээ зодож, хүчирхийлсэн гэх этгээдийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд ажиллах эрхийг хасжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Цахим сүлжээнд "Эмэгтэй хүнийг 12 цагийн турш зодож, хүчирхийлсэн" гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас тодруулгыг хүргэсэн.

Тэгвэл тухайн этгээд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн алба хаагч гэсэн мэдээлэл түгээд байна.

Мэдээллийн дагуу Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад "Тухайн этгээд нь өмнө нь Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167 дугаар ангид ажиллаж байгаад аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба руу шилжсэн. Тус албыг Батлан хамгаалах яам хариуцдаг" гэв.

Батлан хамгаалах яамнаас мэдээллийн дагуу тодруулахад "Тухайн этгээдийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд ажиллах эрхийг бүрмөсөн хассан. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа" хэмээв.

Дулааны шугамын угсралтын ажил хийхээр энэ сарын 30-ныг дуустал дараах замыг хаана
Дулааны шугамын угсралтын ажил хийхээр энэ сарын 30-ныг дуустал дараах замыг хаана
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.