Индукцийн плитка нь газан плитканаас 3 минут, керамикаас 3.2 минут, ширмэн плитканаас 3.8 минут хурдан халдаг, ширмэн плиткатай харьцуулахад цахилгааныг 90% хүртэл хэмнэдэг аж. Ширмэн плиткаа индукцийн плиткаар сольсноор сард 8000 төгрөгийн хэмнэлт гаргах боломжтой юм.
Манай улсын цахилгаан түгээх сүлжээ энэ өвлийг дуустал эрчим хүчийг хэсэгчлэн хязгаарлана гэж мэдэгдсэн. Эрчим хүчний системийн 2023.12.24-ний өдрийн оргил ачаалал 12.00 цагт 1540 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 182 МВт-аар өссөн үзүүлэлттэй гарсан. Улмаар улсын эрчим хүчний зохицуулах хорооноос иргэдийг ухаалаг сонголт хийж эрчим хүчээ хэмнэхийг уриалж байна.