Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШЕЗ-ийн даргаар Л.Энхбилэг сонгогджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 52 секунд

Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэгийн даргалж ажиллах хуульд заасан хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр (2023.12.25) хуралдаж, шинэ даргаа сонголоо.

Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Лхагвадоржийн Энхбилэг сонгогдлоо. Түүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг хүлээлгэн өгч “Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын өндөр нэр хүндтэй албыг өндөр хариуцлагатай гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ажлын амжилт хүслээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг “Энэхүү хариуцлагатай албыг эрч, хүчтэй Та бүхний итгэлийг дааж гүйцэтгэнэ” гээд талархал илэрхийлэв.

Лхагвадоржийн Энхбилэг нь 1994-1997 онд Цагдаагийн академи, эрх зүйч, 1997-1998 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, 2007-2009 онд Монголын үндэсний дээд сургууль, магистр, 2021 онд МУИС-ын сэтгэл судлалын магистрантаар тус тус дүүргэсэн.

1993 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2000-2001 онд Хан-Уул дүүргийн шүүхэд туслах шүүгч, 2001-2021 онд анхан шатны шүүхэд шүүгч, Ерөнхий шүүгчээр тус тус ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 11-ээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, 2023 оны 12 дугаар сарын 25-аас Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Монголын триатлон 12 шинэ дасгалжуулагчтай боллоо
Монголын триатлон 12 шинэ дасгалжуулагчтай боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.