МАН-ын шинэ үеийн төлөөллүүдийн нэг болох дэд сайд нарын нэг Монгол банкны мэргэжилтнээс, Сангийн яамаар дамжин боловсорсон Эдийн засаг хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж 2024 оны сонгуульд нэр дэвших нь гэсэн “бор шувуу” улс төрийн хүрээнийхэн дунд нисэх болсон. Тэгвэл түүний зарим үйлдэл ч үүнийг нотолж эхлээд байна.
Г.Түвдэндорж дэд сайд шинэ оныг угтан Чингэлтэй дүүргийн өрх толгойлсон ээжүүдийг орон гэртэй болоход нь дэмжлэг үзүүлжээ. Сонгуулийн угтал гэж “хардаж” болохоор эл үйлдлийг ухаж тодруулбал Чингэлтэй дүүргийн Улаанзагалмай нийгэмлэгтэй олон жил хамтран ажиллаж, байгалийн гамшиг, гэмтэл осолд өртсөн олон хүнд тусалж ирсэн “онцгой гишүүн” ажээ.