Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нефтийн бүтээгдэхүүний тээвэр 35 хувийн өсөлттэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

“УБТЗ” ХНН арванхоёрдугаар сарын 01-20-ны хооронд ОХУ-аас 1759 цистерн-вагон буюу 76958 тонн нефтийн бүтээгдэхүүн татан авч тээвэрлээд байна. Үүнд, дизелийн түлш 1129, АИ-92 бензин 529, АИ-95 бензин 13, онгоцны түлш 88 цистернийг тус тус татан авчээ. Дээрх 1759 цистерн 110.817 тонн нефтийн бүтээгдэхүүнийг өмнөх онтой харьцуулахад 461 цистерн 29000 тонноор илүү буюу 35.5 хувийн өсөлттэй гарлаа. Сүүлийн 7 хоногт /12-р сарын 13-20-ныг хүртэлх хугацаанд/ нийт 692 цистерн вагон-43596 тонн нефтийн бүтээгдэхүүн татан аваад байгаас иргэдийн өргөн хэрэглээний АИ-92 бензин 204 цистерн буюу 13000 орчим тоннд хүрч өсчээ. АИ-92 бензиний хувьд Монгол Улсын хоногийн дундаж хэрэглээ 15000 тонн байдгыг Ашигт малтмал газрын тосны газраас гаргасан судалгаанд дурдсан байдаг. Тэгвэл “УБТЗ” ХНН-ийн сүүлийн долоо хоногт татан авсан АИ-92 бензиний хэмжээнээс харахад хоногт 1850 орчим тонн АИ-92 бензин буусан байна. Өнөөдрийн байдлаар, Сүхбаатар өртөөнд нийт 54 цистерн вагон нефтийн бүтээгдэхүүнийг буух өртөө рүү нь хаяглан хүргэхээр зэхжээ. Үүний 18 вагон нь АИ-92, 36 вагон нь дизелийн түлш юм.

ЗГ: Өвөл ирэх жуулчдыг татахын тулд МИАТ компанийн нислэгийн дундаж үнийн 25-40 хувийн хөнгөлөлтийг хадгална
ЗГ: Өвөл ирэх жуулчдыг татахын тулд МИАТ компанийн нислэгийн дундаж үнийн 25-40 хувийн хөнгөлөлтийг хадгална
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.