Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Б.Оюундэлгэр, Ж.Баттогтох, Л.Оргилмаа, Г.Эрдэнэбаатар, Ц.Батбилэг нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ж.Баттогтох, Л.Оргилмаа, Ц.Батбилэг нар болон тэдний өмгөөлөгчид, шүүгдэгч Б.Оюундэлгэрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хэлэлцлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв.
Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.