Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ангар: Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах хамгийн гол механизм нь импортын татварыг нэмэх явдал

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 56 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын санаачилгын хүрээнд татварын реформ хийхээр ажиллаж буй талаараа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор зарим дотоодын ААН-үүдийн зүгээс адил нэр төрлийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл импортын татварыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан эдийн засагч, судлаач Д.Ангар дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах хамгийн гол механизм нь импортын татварыг нэмэх явдал. Дотоодод дөнгөж хөгжиж эхэлж байгаа компаниудын өрсөлдөгч нь дэлхийд 50-60 жилийн түүхтэй компаниуд байна. Энэ өрсөлдөөнд хэн ялах нь тодорхой шүү дээ. Тиймээс ААН-үүд дотоодын үйлдвэрлэлээ импортоос хамгаалж өгөхийг хүсэж байна" гэв.

Сураггүй болсон нэг иргэнийг нисдэг тэргээр олжээ
Сураггүй болсон нэг иргэнийг нисдэг тэргээр олжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд