Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“PRO theatre”-ийнхан “Щелкунчик“-ыг тайзнаа амилуулж, багачуудад бэлэг барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 39 секунд

Францын алдарт зохиолч В.Хюго гийн “Инээмтгий хүн” романыг тайзны бүтээл болгон туурвиж үзэгчдийн хүртээл болгоод байсан бол энэ удаа Э.Т.А.Гофманы үлгэр болон П.И.Чайковскийгийн хөгжмөөс сэдэвлэн “Щелкунчик” Цөмөгч цэрэг ба Хулганы хаан жүжгийг ирэх сарын 9-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.

Тус жүжгийг 4-с дээш насны бүх хүн үзэх боломжтой бөгөөд хүүхэлдэйн театр, сүүдрийн театр, драмын театрын олон төрлүүдийг ашиглан драмын жүжиг хэлбэрээр туурвиж буйгаараа онцлог юм.

Жүжгийн тасалбарын үнэ суудлынхаа зэрэглэлээс хамааран 30.000₮, 40.000₮, 50.000₮-ийн сонголттой худалдаалагдаж байгаа бөгөөд байгууллага, анги хамт олноороо захиалан үзэж байгаа тохиолдолд 40-50 хувийн хямдралыг олгох юм байна.

Дэлхийн сонгодог романтизмын томоохон төлөөлөл Э.Т.А.Гофманий 1816 онд бичсэн алдарт үлгэрт Залуу хатагтай Мари Штальбаумд зул сарын баяраар аав ээж нь нэгэн өвөрмөц бэлэг өгсөн нь дуулж ч чадахгүй бүжиглэж ч чадахгүй зөвхөн самар л цөмж чаддаг тоглоом байлаа. Анх харсан цагаас эхэлж хараанд нь өртөж сэтгэлийг нь үнэхээр их татсан тэрхүү тоглоомыг Мари Цөмөгч цэрэг гэж нэрлэв. Удалгүй шөнө дунд болоход өнөөх тоглоом нь амь орж Марийг дагуулан хулганын хаантай тулалдаж, мөн ид шидийн орноор зочилно.

Залуу хатагтай Мари хулганын хатан хааны хараалд өртөн үзэшгүй муухай царайтай болсон цөмөгч цэргийг хулганын хаанаас аварч ,хамтдаа олон адал явдлыг туулах болно. Өглөө сэрэн болсон бүх зүйлсийг ээж аавдаа ярихад түүнд хэн ч итгэсэнгүй...

Уран бүтээлчид:

Ерөнхий продюсерээр СТА О.Итгэл,

Продюсер: Б.Амарравдан

Ерөнхий найруулагчаар Б. Анхбаатар,

Ерөнхий зураач Б. Билгүүн

Хөдөлгөөний найруулагч: СТА Д.Энхбаатар

Контент бүтээгч: Э.Энхбадрал, Э.Жавхлантөгс

Нүүр хувиргагч: Д.Оюундэлгэр, А.Энхсаруул

Конструктор зураач: Б.Золбоот

Хувцасны зураач: М.Баярмаа

Туслах найруулагч: О.Минжинсор

Гэрлийн опиратор: Т.Тэгш-Алдар

Дууны оператор: Э.Сүмбэ

Сити их сургуулийн оюутнууд

Дүрүүдэд:

Щелкунчик: З.Булган

Мари: Э.Буд-Эрдэнэ, Б.Даваасүрэн

Хулганы хаан: СТА О.Итгэл

Фриц: А.Билгүүн, Т.Тэгш-Алдар

Дроссельмейер: М.Төгөлдөр, Б.Билгүүн

ТАНИЛЦ: XXX хамба Д.Жавзандоржийн намтар, зохиол үйлс
ТАНИЛЦ: XXX хамба Д.Жавзандоржийн намтар, зохиол үйлс
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц