Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Төрийн албаны 2023 оны дөрөвдүгээр улирлын ерөнхий шалгалт маргааш буюу энэ сарын 21-нд орон даяар эхэлнэ. Улаанбаатар хотод ерөнхий шалгалтыг өгөхөөр 1594 хүн бүртгүүлсэн байна. Шалгалт Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт болох бөгөөд 22-24 хүртлэх өдрүүдэд зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлөөс бэлтгэл ажлыг хангаад байна.

Төрийн албаны тухай хуулийн дагуу ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаан зохион байгуулах ёстой бөгөөд, энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулж буй нь энэ юм. Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн цахим бүртгэлийн хайлтын хэсэгт өөрийн регистрийн дугаарыг хийж, шалгалт өгөх хуваариа харах боломжтой аж.

С.Тайван: Ерөнхийлөгчийн талаарх худал мэдээлэл тараасан этгээдүүд хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг. Хэргийг зохион байгуулалттай үйлдсэн байж болзошгүй
С.Тайван: Ерөнхийлөгчийн талаарх худал мэдээлэл тараасан этгээдүүд хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг. Хэргийг зохион байгуулалттай үйлдсэн байж болзошгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.