НИТХ: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ирэх өвөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаан үргэлжилж байна. Хуралдаан энэ сарын 06-нд эхэлж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025, 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, наймдугаар сарын 10-нд үргэлжлэхээр түр завсарласан юм. Өнөөдрийн хуралдаанаар,

-“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх танилцуулга

-Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай болон нийслэлийн өмчтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Тарвас хураахаар яваад алга болсон 10 настай охиныг ес дэх өдрөө эрэн хайж байна
Тарвас хураахаар яваад алга болсон 10 настай охиныг ес дэх өдрөө эрэн хайж байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!