Маргааш болох Нийслэлийн АН-ын даргын сонгуульд Майнбаярын Тулгат, Түмэндэлгэрийн Батцогт, Даваасүрэнгийн Бадарсан нар нэр дэвшихээ илэрхийлж, бүртгүүлээд буй. Гурван нэр дэвшигчийг оролцуулсан мэтгэлцээнийг өнөөдөр NTV телевизээс зохион байгууллаа. Энэ үеэ хоттой холбоотой хөгжлийн бодлогыг хэлэлцэх үеэр нэр дэвшигч Т.Батцогт "2013 онд Япончууд метротой холбоотой судалгааг хийгээд өгчихсөн. Гэтэл эрх баригч нам энэ судалгааг дахин хийнэ гээд явж байна. Түгжрэлийг бууруулахын тулд гэрлэн дохионуудад тооцоолол хийж, ачаалыг нь зөв тэнцвэртэй хуваарилах хэрэгтэй" гэв.
“2013 онд Япончууд метротой холбоотой судалгааг хийгээд өгчихсөн. Гэтэл эрх баригч нам энэ судалгааг дахин хийнэ гээд явж байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.