Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингис хаан музейн 8 давхарт виртуал өрөө нээгдэхэд бэлэн боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Чингис хаан Үндэсний музейн 8 давхарт Монголын анхны панорама дэлгэц бүхий музейн виртуал өрөө өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдөр үзэгчдээ хүлээн авахад бэлэн болжээ.

Уг өрөөний нээлтээр “Жаргал продакшн” ХХК-ийн бүтээсэн “Их Монгол улсын эзэн хаан: Чингис” контентыг үзэгчдэд анх удаа толилуулах гэж байна. Эзэн Чингис хааны дүр төрхийг синематик анимейшн зураглалаар бодит мэт бүтээж, Тэмүүжин Чингис хааны мэндэлсэн 1162 оны өвлийн тэргүүн сараас 1206 онд Их Монгол улсыг байгуулсан үе хүртэлх түүний амьдрал, үйл хэргийн түүхийг 15 минутад багтаажээ.

Мөн Чингис хаан Үндэсний музей нь “ГлобалСмарт Сольюшн” ХХК-тай хамтран дэлхийн стандартад нийцсэн музейн виртуал өрөөг Монголдоо анхлан тохижуулж, Япон улсын Panasonic брэндийн проектор болон линз, Герман улсын Neumann брэндийн “Дольби 7,1” дуугаралтын систем, Dataton брэндийн Watchout сервер зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиор иж бүрэн тоногложээ. Уг виртуал өрөөнд стандарт видеог 10 дахин томруулсантай тэнцэхүйц өндөр нягтаршил бүхий дүрслэлийг үзүүлснээр үзэгчдэд бодит мэт мэдрэмжийг төрүүлэх аж.

ВИДЕО: “Хүний эрх 30 жилд“ Ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц шийдэл” хэлэлцүүлэг болж байна
ВИДЕО: “Хүний эрх 30 жилд“ Ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц шийдэл” хэлэлцүүлэг болж байна
 
Татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл авна
Татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.