Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ТЭС петролиум”-д гал гарч, 3 хүний амь эрсэдсэн хэргийн шүүх хурал болж шүүгдэгчдэд 1 жилийн хорих ял оноожээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 25 секунд

Өнгөрөгч 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багт байрлах “ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад дэлбэрэлт үүсэж, гал түймэр гарч улмаар гурван хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл эл хэргийн шүүх хурал энэ сарын 06-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэн шүүгдэгчдэд хорих ял оногдуулсан байна. Шүүхийн тоймд,

"Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.З, Г.Б, Б.С нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ж.З, Б.С, Г.Б нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас шатахуун хадгалах 2000 тонн саванд гал гарч ажил үүргээ гүйцэтгэж байсан Ө.Н, Н.О, Ц.Д нарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.С, Г.Б нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзаж шүүгдэгч Г.Б, Б.С нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Ж.З-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв" гэжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
 
ШИНЖИЛГЭЭ: Ундны усны 151 цэгийн усыг хэрэглэхэд тохиромжгүй, 1215 цэгийг халдваргүйжүүлэх шаардлагатай байна
ШИНЖИЛГЭЭ: Ундны усны 151 цэгийн усыг хэрэглэхэд тохиромжгүй, 1215 цэгийг халдваргүйжүүлэх шаардлагатай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.