Иргэн Б.Мягмардоржийн зүгээс Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд 318 тэрбум төгрөгийн дүнтэй автобусны худалдан авалтыг шалгуулах саналыг байршуулжээ. Өнөөдрийн байдлаар2818 хүн уг саналд гарын үсэг зурсан байна.
D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм.
Та саналаа өгөхийг хүсвэл энд дарна уу.