Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д "Бүс ба Замын" уулзалтад оролцож буй. Энэ үеэр түүнтэй хамт яваа ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудал эцэслэн шийдэгдсэн талаар мэдээлжээ. Тодруулбал, тэрбээр "Монгол Хятадын төрийн тэргүүн нар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамтаар тус төслийн гүйцэтгэгч POWER CHINA компанийн удирдлагуудтай уулзлаа.
Энэ үеэр
- Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө ирэх 11 дүгээр сарын 15 гэхэд танилцуулах
- Бүтээн байгуулалтын ажилд эн тэргүүнд орон нутгийн ААН, иргэдийг оролцуулах
Тус төслийн хүрээнд гарч буй зардал бүхэн Ховдчууд , баруун аймгийнханд орлого болж очих ёстойг санууллаа" хэмээжээ.