Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгаж, ямар нэгэн өршөөл уучлалд хамруулдаггүй байх хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар "Улсын хэмжээнд 48 цагаас эхлэн 20-30 жил эрэн сурваалжлагдаж байгаа 20 шахам хүүхэд байна. Монгол даяар эмгэнэл түгшүүр төрүүлж байгаа гэмт үйлдлүүдийг төр засгийн байгууллагынхан зүгээр хараад сууж болохгүй. Нийслэл дүүргийн камержуулалт, сургуулийн орчны камержуулалтад өчнөөн мөнгө зарцуулчихаад яагада хэрэгжихгүй байгаа юм бэ. Монгол хүүхэд гэмт хэргийн золиос байж таарахгүй. Эрсдэлт нөхцөл байдлын дүн шинжилгээ хийгдэж байгаа зүйл байхгүй байна.

Манай нийгмийн ёс зүй мораль ээлгүй байна. Бусдын хүүхдийг ч өөрийн мэт хайрлаж энэрэх монгол ёс зүйн уламжлал алдагдсан байна. Хүүхэд хамгаалах хууль тогтоомжоо хэрэгжүүлэхэд эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах хэрэгтэй. Ямар нэгэн өршөөл уучлалд хамруулдаггүй байх хэрэгтэй байна. Ийм эрх зүйн шинэчлэлийг хийх боломжтой гэж харж байна. Нийгмийг аймшигт автуулаад байгаа гаж донтонгуудад хатуу хариуцлага тооцдог байх хэрэгтэй" гэв.

ШУУД: Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна
ШУУД: Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна
 
Б.Найдалаа: Бид эдийн засгаа өсгөж, орон нутгаа хөгжүүлье гэвэл “Эрчим хүчний реформ“-ийг зайлшгүй хийх шаардлагатай
Б.Найдалаа: Бид эдийн засгаа өсгөж, орон нутгаа хөгжүүлье гэвэл “Эрчим хүчний реформ“-ийг зайлшгүй хийх шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.