Ногоон автобустай холбоотой асуудлаар ХҮН намаас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр, "Сүүлийн таван жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийг нийтийн тээврийн салбарт оруулсан. Юу ч дээрдсэнгүй. Одоо бүр автобусаа худалдаж авч чадахгүй хэмжээнд хүрлээ. Улсын төсвөөр 810 автобус авлаа гэж ярьж байна. Бид өчигдөр "Тэнүүн-Огоо" компанийн Автобус бааз дээр очиж үзсэн. 600 ширхэг ногоон автобусыг нэг бүрийг нь 336 сая төгрөгөөр ZYLE Daewoo компаниас худалдаж авсан гэсэн.
Үүнээс гадна нийслэл 224 улаан автобус оруулж ирсэн. Үүн дээр нэмээд 150 цахилгаан хөдөлгүүртэй автобус оруулж ирж байгаа. Энэ нь 620 орчим сая төгрөгийн үнэтэй. Түүнээс гадна дунд оврын автобус 50 ширхгийг оруулж ирж байгаа гэх мэдээллийг өгч байна. “Тэнүүн-Огоо” ХХК нь тендерээр сонгон шалгаруулалтаар авсан гэж тайлбараа өгсөн. Нийслэлийн худалдан авсан автобусыг яагаад төрийн нууцад хамруулаад байгаа юм бэ. Яагаад төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа худалдан авах, ажил гүйцэтгүүлэх тухай хуулийн заалтыг хэрэглээгүй юм. Яагаад нууцлах замыг сонгов гэдэг нь бидний анхаарлыг татаж байна" гэлээ.