Нийслэлийн ХҮН намын даргаар Т.Отгонбаатар сонгогджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нийслэлийн ХҮН намын хороо хуралдаж, олонхын саналаар Төмөрсайханы Отгонбаатарыг даргаар сонгов.

Т.Отгонбаатар нь Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Хүн ам зүй мэргэжлээр суралцаж төгссөн. АПУ Трейдинг, АПУ ХК зэрэг бизнесийн байгууллагад 10 гаруй жил ажилласан туршлагатай төдийгүй ХҮН намын Гүйцэтгэх зөвлөлд Нарийн бичгийн даргын сонгуульт албан тушаалд 2022 оноос тасралтгүй ажиллаж ирсэн.

Нийслэлийн ХҮН намын дарга Т.Отгонбаатар "Шинэчилсэн дүрмийн дагуу нийслэл, дүүргийн намын хороог өргөтгөж, нийслэл дэх гишүүнчлэлээ улам тэлж ажиллана. 2027, 2028 оны шат, шатны сонгуулиудын бэлтгэлдээ цаг алдалгүй орох болно. Дээрх сонгуулиудад амжилт гаргаж ХҮН намын өсөлтийн буухиаг үргэлжлүүлэхээ мэдэгдэв.

“НИЙСЛЭЛ бол ХҮН намын ялалтын туг” гэдэг итгэл, үнэмшлээр ажиллаж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ХҮН нам том байр суурьтай эргэн ирнэ" гэдгийг онцолж хэлэв.

Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
 
Цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэргийлж, ням гарагт “UB food festival” өдөрлөгийг түр зогсоолоо
Цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэргийлж, ням гарагт “UB food festival” өдөрлөгийг түр зогсоолоо
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!