Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 25-нд чуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 25 -ны өдөр зохион байгуулагдахаар болжээ. Монгол улсын 21 аймаг, есөн дүүргээс сонгогдсон 350 гаруй эмэгтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо чуулж шинэ Ерөнхийлөгчөө сонгохоор ийнхүү товоо зарласан байна. Шинэ ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг энэ сарын 21-нд бүртгэж, 25-нд санал хураалт явуулахаар тогтжээ.

Дашрамд сонирхуулахад, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхон өнгөрөгч 2022 оны дээд чуулганаараа, "Үндсэн дүрэм"-ийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэнтэй холбогдуулан бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж холбооныхоо шинэ Тэргүүнээр Банзаарай овогтой Нэргүй, дэд даргаар Доржзовд овогтой Энхтуяа, Нарийн бичгийн даргаар Батболдын Хонгорзул нарыг сонгож байсан юм.

СУРВАЛЖИЛГА: Амьдрал бол ҮРГЭЛЖЛЭЛ
СУРВАЛЖИЛГА: Амьдрал бол ҮРГЭЛЖЛЭЛ
 
Эмийн үйлдвэрийн газрыг 443 сая 520 мянган төгрөгөөс эхэлж үнэ дуудна
Эмийн үйлдвэрийн газрыг 443 сая 520 мянган төгрөгөөс эхэлж үнэ дуудна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.