Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэгш, сондгойгоор зорчуулсан өдрүүдэд дугаарын хязгаарлалт зөрчсөн 12 мянган зөрчилд торгууль ногдуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор наймдугаар сарын 26-ноос есдүгээр сарын 14-н хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулсан. Ингэснээр дугаарын хязгаарлалтын бүсчлэл доторх замд зорчилт хийсэн

-Тээврийн хэрэгслийн тоо 29-34 хувиар,

-Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо 43-45 хувиар,

-Зам тээврийн осол болон саад 5-71.4 хувиар багассан байна.

Мөн эдгээр тоон үзүүлэлтийг бусад хүчин зүйлстэй нэгтгэн дүгнэхэд, зорчилт хөдөлгөөний ачаалал амралтын өдрүүдэд 27 хувиар, ажлын өдрүүдэд 33.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Түүнчлэн улсын дугаарын хязгаарлалт зөрчсөн 12,809 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан.

ҮСХ: Үндэсний номын баярт оролцож, статистикийн боловсрол олгох хүрээнд хэрэглэгчдийг сонирхсон мэдээллээр хангаж байна
ҮСХ: Үндэсний номын баярт оролцож, статистикийн боловсрол олгох хүрээнд хэрэглэгчдийг сонирхсон мэдээллээр хангаж байна
 
Махны үнэ буурч килограмм нь 22628 төгрөг болжээ
Махны үнэ буурч килограмм нь 22628 төгрөг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.