ГЕГ-аас тамхины импортын мэдээг ирүүллээ. Тодруулбал, Янжуур тамхи 2022 онд 3,5 тэрбум ширхэг, 2023 оны наймдугаар сарын байдлаар 2,2 тэрбум ширхэг импортлогдсон байна. Харин электрон тамхи 2022 онд 90,3 тонн, он гарснаас хойш буюу энэ наймдугаар сарын 10-ний байдлаар 71,8 тонн импортлогджээ.
Түүнчлэн “Тамхины хяналтын тухай” хуулийн шинэчилсэн найруулга 2005 онд батлагдан 2012, 2015, 2019, 2022, 2023 онд тус тус өөрчлөлт орж байсан. Харин электрон тамхины тухай хууль хараахан тусгагдаагүй байсан бол “Эрүүл мэндийн яамнаас” Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа аж.
Г.Маргад-Эрдэнэ