Борооны усны улмаас эвдэрч, бохирдсон авто зам болон явган зам дээр тогтсон шар шороог цэвэрлэж, угаах ажлыг энэ сарын 16-25-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулна. Уг ажлыг зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцдаг 18 байгууллага гүйцэтгэх юм.
Мөн гэр хорооллын туслах замуудад үүссэн хайрга дайрга, шороог тээвэрлэх, шарилж, луулийг устгахаас гадна зуслангийн бүсэд үүсмэл хогийн цэг бий болгохгүй байхыг есөн дүүргийн Засаг даргын орлогч, цэвэрлэгээ үйлчилгээ, хог тээвэрлэлтийн байгууллагуудад үүрэг болгов.