Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕРӨНХИЙ САЙД: Үерийн эрсдэлтэй бүсэд газар олгосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг даалгалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өнгөрсөн хугацаанд нийслэлд хоёр ч удаагийн үерийн гамшиг тохиолдлоо. Сүүлд л гэхэд, энэ сарын 5-ны нийслэлд буусан үерийн аюулт үзэгдлийн улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 38.3 га талбайд уруйн үер бууж 4 хүн амь нас эрсдэж, 356 айл өрх, 25 аж ахуйн нэгж байгууллага, 105 автомашин үерт өртөж, дөрвөн иргэн амь насаа алдсан.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үерийн эрсдэлтэй бүсэд газар олгосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, цаашид газар олгохыг дүүргийн Газрын алба дангаараа шийдэх биш Геодози зураг зүйн газраас зөвшөөрөл авдаг болох эсэхийг судалж, наймдугаар сарын 11-ний Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт даалгалаа.

ЗГ: Гамшигт нэрвэгдсэн ААН-үүдийг зээлд хамруулж, татварын хөнгөлөлт үзүүлэх талаар санал боловсруулж танилцуулахыг үүрэгдлээ
ЗГ: Гамшигт нэрвэгдсэн ААН-үүдийг зээлд хамруулж, татварын хөнгөлөлт үзүүлэх талаар санал боловсруулж танилцуулахыг үүрэгдлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд