Физиологийн хувьд нойр гэдэг нь тархи болоод бие махбодийг бүхэлд нь хамарч тодорхой хэмнэлтэйгээр явагддаг, зайлшгүй шаадлагатай үйл ажиллагааны өвөрмөц байдал юм.
Энэ удаагийн нийтлэлээр нойр бидний эрүүл мэндэд яагаад чухал вэ гэдгийг энэ чиглэлээр хийгдсэн шинжлэх ухааны судалгаанууд дээр үндэслэн тоймлон бичлээ.
1. Бүтээлч байдал, төвлөрөх чадвар нэмэгдэнэ.
2000-аад оны эхээр хийгдсэн хэд хэдэн судалгаагаар нойрны чанар сайн байх нь тухайн хүний танин мэдэхүйн чадвар, бүтээлч байдал, төвлөрөх чадвар зэрэг тархины чадваруудыг улам бүр нэмэгдүүлдэг байна. 2015 онд Journal of Child Psychology and Psychiatry сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллээс үзвэл хүүхдийн унтах хугацаа болон сурлагын амжилт нь хоорондоо шууд хамааралтай болох нь тогтоодсон байна.
2. Биеийн жинд нөлөөлөх
Таргалалт болон нойргүйдэл нь хоорондын хамаарал төдийлөн тодорхойгүй боловч Sleep Medicine сэтгүүлд нойрны чанар муу байх тусам биеийн жин нэмэгдэх хандлагатай байгаа тухай дурьджээ. Судлаачдын үзэж байгаагаар нойрны чанарт архины хэрэглээ, чихрийн шижин, боловсролын түвшин, ажлын цаг хэт их байх зэрэг нойрны чанарыг бууруулдаг ба үр дагавар нь таргалалт юм. Иймээс нойрны чанар муу байх нь биеийн жин нэмэгдэх нэг шалтгаан байж болох юм.
3. Энергийн солилцооны зохицуулга сайжрах
Шөнийн цагаар сайн унтаж амарсан хүн дараагийн өдөр зарцуулах энергийн хэмжээ бага байдаг. Бага энерги зарцуулна гэдэг нь бага ядарна гэсэн үг. Мөн Proceedings of the National Academy of Sciences of the United States of America сэтгүүлд нойрны чанар сайжирахад хоолны дуршлыг хариуцдаг дааврын зохицуулгад нөлөөлөх замаар бодисын солилцооны зохицуулгыг сайжруулдаг болохыг тогтоожээ.
4. Атлетик чадвар нэмэгддэг
National Sleep Foundation сэтгүүлд дурьдснаар шөнөдөө 10 цаг унтдаг тамирчдын атлетик чадвар нь 7-9 цаг унтдаг тамирчдаас илүү байжээ. Үүнд бие махбодийн гүйцэтгэлийн эрчим, зарцуулах энергийн хэмжээ, тэнцвэраа хадгалах чадвар, хурд, сэтгэхүй зэрэг чадварууд багтаж байжээ.
5. Зүрх судасны өвчний эрсдэл буурах
Артерийн даралт ихсэх болон бусад зүрх судасны эмгэгүүдэд нөлөөлөх нэг хүчин зүйл нь нойрны хямрал юм. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төвийн судалгаагаар нойрны чанар сайн байхад бие махбодь артерийн даралтыг ямар нэг нэмэглт эм хэрэглэхгүйгээр өөрөө зохицуулах чадвартай болдог болохыг тогтоосон байна.
6. Нийгмийн харилцаа сайжирч, EQ (сэтгэл зүйн чадамж) нэмэгддэг
Нойрны чанар нь тухайн хүний сэтгэл зүйн чадамж болон нойрны чанарт шууд нөлөөлдөг. Хангалттай унтаж чадаагүй хүн харилцаж байгаа хүнийхээ сэтгэл хөдлөл, илэрхийлэлийг төдийлөн мэдэрч чаддагүй тухай Journal of Sleep Research сэтгүүлд дурьджээ.
7. Сэтгэл гутралаас сэргийлнэ.
Нойр болон сэтгэцийн эрүүл мэндийн хоорондын хамраалыг тогтоосон олон тооны судалгаа хийгджээ. Эдгээрээс заримыг нь дурьдвал 10 жилийн хугацаанд амиа хорлосон хүмүүсийг дагаж судлахад амиа хорлолтын нэг шалтгаан нь нойрны хямрал болохыг тогтоосон байна (JAMA Psychiatry). Мөн нойрны хямралтай хүмүүсийн дунд сэтгэл гутрал их оношлогддог байна (Australian and New Zealand Journal of Psychiatry).
8. Үрэвслийг бууруулах
Хангалттай унтаж амрах үед хүний биед явагддаж буй үрэвсэлийн процесс хурдан эдгэрдэг. Жишээ нь бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчтэй хүмүүсийн хувьд нойрны чанар сайжрахад үрэвсэл багасаж байжээ (World Journal of Gastroenterology).
9. Дархлаа сайжруулах
Нойр нь бие махбодийн нөхөн сэргэх процессийг дэмждэг. Зарим судалгаагаар нойр нь биеийн дарлалын тогтолцооны гадны халдвартай тэмцэх чадварыг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон. Гэхдээ дархлалын олон төрлийн хамгаалах механизмуудаас яг алийг нь хэрхэн идэвхижүүлж байгааг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна.