Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийг хүргэж байна. Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт 39.200 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 151 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл:
- Хүний амь насыг хохироосон 5,
- Бусдын биед халдаж, хохирол учруулсан 67
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3,
- Өмчлөх эрхийн эсрэг 52,
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 1,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 2,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 17, бусад төрөлд хамаарах 4 гэмт хэрэг байна.
Тухайлбал, "2007 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын хойд жалганд эрэгтэй хүний цогцос шатсан байдалтай олдсон” гэх хэрэгт Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, дээрх хэргийг “Т” гэгч нь үйлдсэн болохыг 17 жилийн дараа нөхөн илрүүлжээ.
Сэжигтэн этгээд “Т”-г энэ оны 12 дугаар сард яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шалгалтын ажиллагааг Өвөрхангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!