ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Б.Бадамцэцэг: Өрхийн зарлага орлогоосоо тодорхой хувиар их байгаагаас гэмт хэрэг нэмэгдэж, гэр бүл салалтад нөлөөлж байна

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 19 секунд

“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн болж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл танилцуулсан. Тэрбээр “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн талаар товч танилцуулаад хувь хүний сэтгэл зүйн тогтворгүй байдлаас үүдэн үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөө, үр дагаварыг дурдсан. Өрхийн орлого нь нийгмийн сэтгэл зүйн нөхцөл байдалтай уялдаатай байдгийг тоо баримтад үндэслэн тайлбарлаад, өрхийн зарлага орлогоосоо тодорхой хувиар, тогтмол их байгаагийн нөлөөгөөр гэмт хэрэг нэмэгдэж, гэр бүл салалтад нөлөөлж байгаа гэв. Иймд иргэн бүр гэмт хэргийн хохирогч болох эрсдэл дунд аж төрж байгааг дурдсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өвчлөлийн дарамтыг үнэлсэн 2019 оны судалгааны дүнг танилцуулсан бөгөөд эрэгтэйчүүдийн амиа хорлолт, депресс, архины хэрэглээ сүүлийн жилүүдэд өссөн, үүнээс үүдсэн үр дагаварыг тайлбарлав. Эмэгтэйчүүдийн хувьд дээрх үзүүлэлт өөр үр дүнтэй байгааг судалгаанд дурджээ. Сэтгэл гутралын түвшнээр манай улс олон улсын дундажаас дээгүүр, амиа хорлолтын талаарх тоогоороо бүс нутаг, олон улсын дундажаас мөн өндөр байгааг танилцуулсан. Дийлэнх улс оронд өндөр настнуудын амиа хорлолт их байдаг атал манай улсын хувьд залуучуудын амиа хорлолт өндөр байдаг нь нийтээр анхаарах, олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарсны илэрхийлэл гэлээ. Иймд салбар хоорондын уялдааг хангаж, тогтолцоо бүрдүүлэн, цогцоор арга хэмжээ авах шаардлагатай гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр олон улсын түвшинд нийтлэгээр, үр дүнтэй хэмээн хэрэгжүүлдэг зургаан хөтөлбөрийн талаар нэгбүрчлэн танилцуулаад үүнийг Монгол Улсад хэрэгжүүлэх шаардлагатай хэмээсэн.

Н.Алтаншагай: Ерөнхийлөгчийн ивээл дор дүүргийн маань 34-р хороонд “Хавдар судлалын үндэсний төв“-ийг барих захирамж гарчээ
Н.Алтаншагай: Ерөнхийлөгчийн ивээл дор дүүргийн маань 34-р хороонд “Хавдар судлалын үндэсний төв“-ийг барих захирамж гарчээ
 
Зурагт, Амгалан, Баянхошуу орчимд хүхэрлэг хийн агууламж жилийн дундаж хэмжээнээс 2.7-12.5 дахин их байна
Зурагт, Амгалан, Баянхошуу орчимд хүхэрлэг хийн агууламж жилийн дундаж хэмжээнээс 2.7-12.5 дахин их байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!