Амралтын өдрүүдэд ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-ийн ачаалал огцом нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд үүрэг өгч, ЭМЯ-ны баг харьяа эмнэлэг хооронд хүүхэд хүлээн авах зохион байгуулалтыг хийсэн байна. Мөн өрөөний дотоод шилжилтийг шахан, орны тоог нэмснээр ЭНЭҮТ-д коридорт хэвтэн эмчлүүлж байсан бүх хүүхдийг өрөөнд оруулан эмчилж эхэлжээ.
Эмнэлгүүдээр явж ажилласан ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлогын газрын дарга Р.Гантуяагийн мэдээлснээр“ЭНЭҮТ дээр ажиллаж 18:00 цагийн байдлаар тасгаа чөлөөлөн, ариутгаж цэвэрлээд 99 орон дээр 83 хүүхэд авлаа. Одоогийн байдлаар 16 ор сул үлдсэн. 12 дугаар сарын 26-аас буюу ирэх пүрэв гарагаас эхлэн Хүүхдийн сэргээн засах Хан-Уул төв эмнэлэгрүү ЭНЭҮТ-ийн хүндэвтэр хүүхэд авахаар болсон. Энэ хугацаанд эм тариа хэрэгсэл нөөцийн бэлэн байдлаа хангана. Мөн ЭНЭҮТ-ээс СХД-ийн 30 дугаар хороог СХД-ийн Жишиг эмнэлэгт өгөх зохион байгуулалт хийж байна. Ингэснээр бидний хэлж заншсан яармагийн 300 орт буюу ЭНЭҮТ-ийн ачаалал буурна. СБД-ийн нэгдсэн эмнэлэгт 170 хүүхэд эмчлүүлж байна. Хүүхдийн 120 орон дээрээ нэмээд дотор мэдрэлийн тасаг болон эмч нарын өрөөгөө суллаж 70 ор нэмсэн. 190 ортойгоор томуугийн дэгдэлтийг даван туулахаар ажиллаж байна. Үүнээс гадна хүний нөөц, амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, тарианы шахуурга, хүүхдийн даралтны аппарат, халуун хөшиг зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг эмнэлгүүдрүү өгөх ажлыг эхнээс шийдвэрлээд явж байна” хэмээн мэдээллээ.
Бид бүх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж байгаа ч өвчлөл буурахгүй байна. Оны өмнө томуугийн дэгдэлт нэмэгддэг тул маскаа зүүх, дархлаагаа дэмжих, олон нийтийн ажилд ханиадны шинж тэмдэгтэй бол оролцохгүй байхыг зөвлөж байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!