НИТХ-ын ээлжит бус III хуралдаан боллоо. Хуралдаанаар нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2025 оны төсвийг батлах тухай, "Авто тээврийн бүртгэл, хяналтын төв" ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай зэрэг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Улмаар нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2025 оны төсвийг батлах тухай хуулийн төслийг төсөв, эдийн засгийн хороо болон НИТХ дахь намын бүлгүүдээр хэлэлцүүлэхээр шилжүүллээ. НИТХ дахь АН болон МАН-ын бүлэг эл асуудлаар маргааш хуралдана.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!