Урлаг гэдэг зүйлийн жинхэнэ хүч хүн бүрт нөлөөлөх замаар нийгэмд өөрчлөлт авчирч, бидний оршин буй дэлхий ертөнцийг илүү дээр болгож чадах явдал юм. Кино, жүжиг, хөгжим, уран зураг... Бүгд л нийгмийг соён гэгээрүүлэхэд “урлаг” гэх нэгэн дээвэр дор өөрсдийн хувь нэмрээ оруулж өнгө төрх, орон зайгаа тодорхойлж буй.
Тэр дундаа үзэгчидтэй хамгийн ойр салбар бол кино дэлгэцийн бүтээлийнхэн атал нийгэмд хүчирхийлэл “сурталчлах ” нь байдаг л үзэгдэл шиг болсон. Амьдрал дээр өөрсдөө ч тэр. Саяхан сошиалд “Этик” продакшны этикгүй жүжигчний танхай үйлдэл олон нийтийн эгдүүцлийг хүргэлээ.
Зарим нь нүдэндээ итгэхгүй тавилттай жүжиг байх гэж таамаг дэвшүүлсэн. Гэвч жүжигчин С.Одбаяр бусдыг зодож, танхайрч буй бичлэг ҮНЭН болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлж, “Этик” продакшн этикгүй жүжигчнийхээ өмнөөс уучлал гуйсан юм. Тус продакшн мэдэгдэлдээ “Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө продакшныхаа жүжигчний өмнөөс ёс зүйгүй үйлдэл гаргасанд уучлалт хүсэж байна.Тэр үйлдэл хувь хүний өөрийн асуудал болсон бөгөөд Бид продакшнаараа ярилцаад тухайн жүжигчинд хариуцлага тооцох болно. Мөн хуулийн байгууллага шалгахаар болсон” гэв.
Ийм болов ч мэргэжлийн спортод тамирчид нэгнийхээ нүүрэнд хүрэх нь хориотой байх нь ёсзүйгээр хэмжигдсэн байхад нийгмийг соён гэгээрүүлэх учирртай “урлагийнхан” гэх тодотголтой залуу уран бүтээлчдийн төлөөлөл этикгүй гэхэд ч багадахаар үйлдэл гаргасан нь гутмаар.
Ирээдүй болсон хүүхэд, залуу үеийнхэнд үлгэр дууриалал болох ёстой атал бусдын нүүр, толгойд хамаагүй хүрч, хараал ерөөл урсгаж байгаа нь этикгүй гэхэд ч багадхаар.
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчийн үлгэр боллоо. Өмнө нь ч бас урлагийнхны хөшигний ард хүчирхийлэл хэвийн үзэгдэл шиг болсон жигшүүрт үйлдэл жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нарын танхай үйлдлээр нийгэмд шүгэл болсон нь дуулиан дагуулж олон нийтийн дургүйцлыг төрүүлж амжсан.
Хэдий сошиалд тэд анхаарлын гадна үлдсэн ч үзэгчид тэдний ёсзүйгүй үйлдлийг мартаагүй. Энэ мэт урлагийнхны этикгүй үйлдэл эр, эмгүй хүчирхийллээр ил болж байгаа нь энэ салбар “цэвэрлэгээ” хийж цензур тогтоох цаг нь болсон бололтой.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!