Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

CU сүлжээ дэлгүүрээс дээрэм хийсэн хутгатай этгээдийг саатуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

CU сүлжээ дэлгүүрийн ажилтан охинд хутга тулгаж, мөнгө дээрэмдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон саатуулсан байна. Тодруулбал, кассан дахь бүх мөнгө, цахилгаан тамхинууд, гар утсыг нь дээрэмдсэн бөгөөд энэхүү үйл явдлын бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өгсөн юм. Тодруулбал, энэ оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан курткатай 18 орчим насны хүн дэлгүүрээс юм авах гэж байгаа юм шиг тойрч явж байснаа цаасны хутга тулгаж, айлган сүрдүүлж, гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдчихлээ" гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, тус гэмт хэргийг үйлдсэн “М”-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна. Сэжигтэй этгээд “М” нь өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан байна.

Улсын дугаараа нууж нэгдүгээр эгнээгээр зорчсон  21 настай жолоочийг шалгаж, машиныг нь журамлажээ
Улсын дугаараа нууж нэгдүгээр эгнээгээр зорчсон 21 настай жолоочийг шалгаж, машиныг нь журамлажээ
 
З.Мэндсайхан: Зээлийн аппликейшнууд иргэдийг санхүүгийн дарамт, ӨРӨНД ОРУУЛЖ БАЙНА
З.Мэндсайхан: Зээлийн аппликейшнууд иргэдийг санхүүгийн дарамт, ӨРӨНД ОРУУЛЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.