Баянхонгор аймагт хүчтэй газар хөдөлж иргэдэд нүргэлэх чимээ сонсогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 41 секунд

Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрхан багийн “Өхөгийн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн зүгт 36 км-т/ 12.22-ны өдрийн 10:36:37 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 10:43 цагт цахим шуудангаар Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Галуут сумын Засаг даргын Тамгын газраас тодруулахад иргэдэд нүргэлэх дуу чимээ сонсогдсон, чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдэгдсэн байна.

ҮЙЛ ЯВДАЛ: Авч буй цалингаас өндөр татвар авч байгаа Засгийн газрыг огцрохыг шаардаж иргэд мэдээлэл хийнэ
ҮЙЛ ЯВДАЛ: Авч буй цалингаас өндөр татвар авч байгаа Засгийн газрыг огцрохыг шаардаж иргэд мэдээлэл хийнэ
 
МАН-ын бүлэг 14.00 цагаас хуралдана
МАН-ын бүлэг 14.00 цагаас хуралдана
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!