ХӨСҮТ-өөс Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр:
- Томуу, томуу төст нь хоорондоо ялгаатай. Томуу бол илүү хүнд хэлбэрээр явагддаг, амь насанд аюул учруулдаг төрлийн вирус. Томуу төст өвчний шинж тэмдэг болох нус гоожих, халуурах, ханиалгадаг бол томуу өвчин дээр илэрдэггүй. Харин толгой өвдөх, цээжээр өвдөх, булчин, үе мөчөөр өвдөж богино хугацаанд хүндэрдэг.
Томуугийн вирус бол Covid-19-ийн шинж тэмдэгтэй төстэй хүний дархлааны хариу урвалаас зайлхийж чаддаг. ХӨСҮТ-ийн улсын хэмжээнд хийсэн тандалт судалгаагаагаар хүндрэл үүсгэдэг томуугийн вирус нийт вирусийн 30-35 хувийг эзэлж байна.
Энэ долоо хоногт бараг 50 хүртэлх хувь руу орох болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногийн сүүлээр гадуур байгаа вирусийн 50 хувь нь томуу болно гэхээр нөхцөл байдал улам хүндэрнэ гэсэн үг.
Саяхан эмнэлгүүд дээр 15-аас доош насныхан нийт өвчлөлийн 80 хувийг эзэлж байсан бол одоо насанд хүрэгчид өвчлөх эрсдэл илүү нэмэгдэж байна. Илүү хүнд өвдөх эрсдэлтэй. Дархлаа сул, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насны өндөр настнууд байна" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!