Өрхийн эмнэлгүүд амралтын өдөр 18:00 цаг хүртэл ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Сүүлийн үед ханиад томууны өвчлөл ихэссэнтэй холбоотой нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Тодруулбал, ажлын өдрүүдэд 08:30-21:00 цаг, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цаг хүртэл ажиллаж байгаа юм. Тиймээс иргэд өөрт хамгийн ойр ӨЭМТ-д хандаж, тухайн өвчлөлд тохирсон эмчилгээ, үйлчилгээг авах боломжтой.

Нийслэлийн түргэн тусламжийн төв буюу 103-ын мэдээллийн дагуу ӨЭМТ-ийн эмч нар өвчтөнтэй эргэх холбоотой ажиллаж байна. Мөн сүүлийн өдрүүдэд нийслэлийн түргэн тусламжийн 103 утасны дуудлагын тоо эрс нэмэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд 10.688 дуудлага бүртгэгдсэнээс 18.5 хувь нь амьсгалын замын томуу, томуу төст өвчний шалтгаантай дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар очиж, оношилгоо, эмчилгээ хийсний дараа ӨЭМТ рүү тухайн өвчтөний мэдээллийг шилжүүлж байна. Ингэснээр түргэн тусламжийн төвийн буюу 103-ын эмч нарын шилжүүлсэн мэдээллийг ӨЭМТ-өөс хүлээн авч, тухайн өвчтөнтэй эргэх холбоотой ажиллах юм.

“Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягтлан дуусгав
“Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягтлан дуусгав
 
Өнөөдөр 16:00-23:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
Өнөөдөр 16:00-23:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!