ҮЙЛ ЯВДАЛ: Авч буй цалингаас өндөр татвар авч байгаа Засгийн газрыг огцрохыг шаардаж иргэд мэдээлэл хийнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 20 секунд

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Процессын дахин инженерчлэл хийх нийтлэг аргачлал, гарын авлагын төслийг танилцуулах хэлэлцүүлнэ. Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны дарга Б.Одбаяр, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр нар оролцоно.

10:00 цагт: УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана.

14:00 цагт: УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийнэ.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:00 цагт: Хөл бөмбөгийн холбоо 2024 оны санхүүгийн үйл ажиллагаагаа танилцуулна. .

11:30 цагт: "Бүрэн-Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны 500 өрх, 4000-5000 иргэнийг байранд оруулалгүй 7 дахь жилдээ хохироож байгаа талаар мэдээлнэ.

12:00 цагт: Авч байгаа цалингаас өндөр татвар авч байгаа Засгийн газрыг огцрохыг шаардаж иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.

12:30 цагт. Сэтгүүлч Болдко, Италта Алтансүх нар Мэргэжлийн хяналтыг дахин байгуулах талаар шаардлага хүргүүлнэ.

Ирэх 1-р сарын 1-нээс ОЮУТНУУД автобусаар 1000 төгрөгөөр зорчиж эхэлнэ
Ирэх 1-р сарын 1-нээс ОЮУТНУУД автобусаар 1000 төгрөгөөр зорчиж эхэлнэ
 
НҮҮРС БОРЛУУЛАГЧ: Шахмал түлш хэрэглээд УТАА БУУРСАН
НҮҮРС БОРЛУУЛАГЧ: Шахмал түлш хэрэглээд УТАА БУУРСАН
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!