Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говь-Алтай аймгийн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 41 секунд

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа.

Тус аймагт 15 настай, эрэгтэй тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан. Эмгэг судлалын шинжилгээгээр цуглуулсан сорьцод ПГУ шинжилгээ хийхэд эерэг тодорхойлогдож, тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан болох нь батлагдлаа.
Уг тохиолдлын 1-р хавьтлын 15 хүнийг тусгаарлаж, хяналтад авсан. Төгрөг суманд хөл хорио тогтоож, Говь-Алтай аймгийн ЭМГ, Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг голомтод ажиллаж байна.

Эх сурвалж: ЭМЯ

Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай, аадар бороо орно
Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай, аадар бороо орно
 
“The Huns” PGL Astana 2026 тэмцээнд Ази тивээс оролцох эрхээ авлаа
“The Huns” PGL Astana 2026 тэмцээнд Ази тивээс оролцох эрхээ авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.