"Этик" продакшны жүжигчин С.Одбаяр бусдыг зодож буй дүрс бичлэг өчигдөр /2024.12.16/ цахим орчинд нийтлэгдсэн. Эл хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд тус үйл явдалд "Этик" продакшны зүгээс албан ёсны уучлал гуйж, мэдэгдэл гаргаад байгаа юм. Улмаар тус продакшны зарим уран бүтээлчидтэй холбоотой мэдээллүүд ч цахим сүлжээнд хөвөрч эхлээд байна.
Энэ үйл явцтай холбоотойгоор тус продакшны саяхан нээлтээ хийсэн "Хэлгүй жим-2 Дада” УСК-г кино театрууд татан буулгасан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ мэдээлэл үнэн эсэх талаар Тэнгис кино театр руу холбогдож тодруулахад "Манай кино театр тус киног татан буулгаагүй. Үзвэр нь хэвийн байгаа" гэлээ.
Харин Өргөө кино театрт, өнөөдөр "Хэлгүй жим-2 Дада” УСК-ны 21:30 цагийн онлайнаар тасалбар захиалга нь хэвийн байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!