Маргааш Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно. Хуралдаанаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж ажиллах юм. Ирэх долоо хоногт УИХ-ын чуулган болон ажлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
ДАВАА ГАРАГ /2024.12.23/ |
||||
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
2 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
10.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I) |
||||
1 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II) |
||||
1 |
УИХ-ын даргын 2024 оны 115 дугаар захирамжаар байгуулагдсан |
Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
12.00 |
“Үндсэн хууль” |
2 |
УИХ-ын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан |
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
13.30 |
“Их засаг” |
3 |
УИХ-ын даргын 2024 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан |
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Үндсэн хууль” |
4 |
УИХ-ын даргын 2024 оны 174 дүгээр захирамжаар байгуулагдсан |
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцаа /тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг/-г зохицуулах талаар санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
15.30 |
“Их засаг” |
ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ |
||||
1 |
Хүний эрхийн дэд хороо |
Хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудтай хийх уулзалт- хэлэлцүүлэг |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
МЯГМАР ГАРАГ /2024.12.24/ |
||||
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II) |
||||
1 |
УИХ-ын даргын 2024 оны 100 дугаар захирамжаар байгуулагдсан |
Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.00 |
334 тоот |
2 |
УИХ-ын даргын 2024 оны 103 дугаар захирамжаар байгуулагдсан |
Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их засаг” |
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
·“Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ · Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд тус тус нэр дэвшүүлэх тухай асуудал · Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/ · Хот байгуулалт, төлөвлөлт, барилга, орон сууц, инженерийн дэд бүтэц, нийтийн аж ахуйн өнөөгийн нөхцөл байдал, иргэдийг хямд үнээр орон сууцжуулах хөтөлбөрийн явц, ипотекийн зээл олголтын талаар, Улаанбаатар хотын агаарын бохирдол, автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр салбарын яамны авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын мэдээллийг сонсох · Аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх боломж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонсох · Малын гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилт, зохицуулалтын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох · Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 83 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх |
10.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
2 |
Хууль зүйн байнгын хороо |
·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал ·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлт /Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
10.30 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
3 |
Инновац, цахим бодлогын байнгын хороо |
· Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсох |
11.00 |
“Их засаг” |
4 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
·“Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ ·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар тогтоолтой холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
5 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан |
· Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох · Байгаль орчны салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсох |
14.30 |
“Их Эзэн Чингис хаан” |
6 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
·Байнгын хорооны тогтоолын төсөл /Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай/ |
16.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
7 |
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ |
16.30 |
“Үндсэн хууль” |
ЛХАГВА ГАРАГ /2024.12.25/ |
||||
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II) |
||||
1 |
УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан |
“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.00 |
334 тоот |
2 |
УИХ-ын даргын 2024 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан |
Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
11.00 |
“Их засаг” |
3 |
УИХ-ын даргын 2024 оны 82 дугаар захирамжаар байгуулагдсан |
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Үндсэн хууль” |
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Төсвийн байнгын хороо |
·“Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ ·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлт /Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ ·Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал · Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/ |
12.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
· Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 5 гишүүн 2024.12.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
14.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
3 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо |
·“Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ |
15.00 |
“Их засаг” |
ПҮРЭВ ГАРАГ /2024.12.26/ |
||||
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I) |
||||
1 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
Ажлын хэсгийн хуралдаан |
09.30 |
“Их засаг” |
ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2024.12.26, 12.27/ |
||||
Д/Д |
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
· Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 5 гишүүн 2024.12.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ ·“Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ ·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлт /Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ ·Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар |
10.00 |
“Их хуралдай” |
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!