Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс ес эхэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 22 буюу ес эхэлж байна. Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес 81 хоногоор ангилж ирсэн билээ. Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурав гэж хуваадаг ажээ.

Өвлийн туйл болоход хүйтний ес эхэлнэ. Энэ өдөр салхи их, үүлтэй хүйтэн байвал ирэх жил дулаан сайхан болно хэмээн зурхайч Л.Тэрбишийн зурхай дээр бичжээ.

Нэг есөөс эхлэн есөн ес хүртэл хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд зөөлөрч хавартай золгодог гэж үздэг байсан нь Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн байгуулагдахаас өмнөх цаг агаарын байдлыг тодорхойлдог нэгэн арга байжээ. Мөн ес эхэлдэг өдөр жилийн хамгийн богино өдөр, урт шөнө болдог онцлогтой.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
 
О.Батнайрамдал: Луйврын гэрээгээр юу ч хүртэж чадахгүй байгаа монголын ард түмнийг багахан шиг доромжлоорой, С.Мөнхсүх захирал аа
О.Батнайрамдал: Луйврын гэрээгээр юу ч хүртэж чадахгүй байгаа монголын ард түмнийг багахан шиг доромжлоорой, С.Мөнхсүх захирал аа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.