Нэгдүгээр ангийн 28.519 сурагчийн 78 хувь нь шүдээ бүрэн угаадаггүй гэж оношлогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Амьдралын орчин, агаарын бохирдол хоол хүнс зэрэг олон төрлийн шалтгаанаас улбаалж бага насны хүүхдүүдийн дундах өвчлөл нэмэгдэж байгаа. Тиймээс ЭМЯ-наас сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохоор ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн 10 дугаар сард эхлүүлсэн. Эхний ээлжинд нийслэлийн сурагчдыг хамруулж байгаа. Өнөөдрийн байдлаар үзлэгт нийт 40531 хүүхэд хамрагджээ. Сурагчийн эрт илрүүлэг 63.71 хувьтай үргэлжилж байна.

Тодруулбал, шүдний үзлэгт 28.519 сурагч хамрагдсанаас 78.71 хувь нь өвчлөлттэй гарсан байна. Өөрөөр хэлбэл дийлэнх хүүхэд шүдээ бүрэн угааж чаддаггүй, энэ төрлийн дадал хэвшил суугаагүйн өвчлөлийн гол шалтгаан болж байгааг эмч нар онцолж байна.

Нүдний хараа нь хүүхдийн сурлагад нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг. Гэвч нүдний үзлэгт 20,831 хүүхэд хамрагдсанаас 22.42 хувь нь өөрчлөлттэй байна. Зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт одоогийн байдлаар 28,113 хүүхэд хамрагдсанаас 8,50 хувь нь өвчлөлттэй гарчээ.

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
 
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!