Цахим орчинд замын хөдөлгөөнд оролцож буй Subaru Impreza маркийн тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр буюу камертай газар улсын дугаараа нууж буй бичлэг өчигдөр цацагдсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээлэлдээ уг тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд журамласан бөгөөд 21 настай эрэгтэй А нь өнгөрөгч 11 дүгээр сард БНХАУ-с худалдан авч ашиглаж байсан аж. Цагдаагийн байгууллагаас "Цахим замын цагдаа" хуудаст энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр тавигдсан мэдээллийн дагуу ийнхүү шалгалтын ажиллагаа явуулж хариуцлага тооцсон нь энэ юм байна. Одоогоор үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!