Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Чулуутын хавцал гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км, Тариат сумаас зүүн зүгт 40 км/-т Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан иргэн М /30 настай, эрэгтэй/ нь “Чулуут” хавцлаас хөл алдан унаж, сураггүй болсон байна.
Энэ талаарх мэдээлэл 2023.07.27-ны өдрийн 23:05 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан иргэн М /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 2023.07.28-ны өдрийн 06:24 цагт “Чулуут”-ын хавцлаас цогцсыг олж гарган тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Иймд аялал зугаалгын улирал ирсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, анхаарал болгоомжтой аялахыг уриалж байна.