Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд “Сарлаг наадам“ зохион байгуулагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Энэ сарын 20-21-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Даланбулаг гэх газар сарлагийн наадам зохион байгуулагдахаар болжээ. Тодруулбал,

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраа “Сарлаг” наадамыг зохион байгуулахаар тов гаргасан бөгөөд наадмын нээлтээр сарлаг унасан сайхан хос, сарлагтай парад, тохоштой сарлаг зэрэг үзүүлбэрийг үзэгч олонд сонирхуулах аж. Мөн сарлаг бугуйлдах болон булгиулах, сарлагийн сүүтэй үнээ шалгаруулах зэрэг тэмцээн болох ба мөн сарлагийн уралдаан, сарлагийн бух шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.

Сонирхуулахад, Энэхүү наадмыг хамгийн анх 2014 онд зохион байгуулсан бөгөөд өдгөө тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй юм. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум нь байгаль цаг уурын хувьд сарлаг маллах хамгийн таатай нутаг бөгөөд 2022 оны байдлаар 34 мянган толгой сарлаг үхэр тоолуулсан. Сумын малчин өрхийн орлогын 30 орчим хувийг сарлаг үхрээс гарч буй бүтээгдэхүүн эзэлдэг байна.

Сарлаг үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин иргэдийг дэмжих, бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын арга хэмжээ болгон хөгжүүлэх зорилгоор “Сарлаг наадам”-ыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ нь гадаад дотоодын жуулчдын сонирхон ирж үздэг арга хэмжээ болж өргөжжээ.

Баярын өдрүүдэд мориноос 66 хүүхэд унаснаас 21 нь хурдан мориноос унажээ
Баярын өдрүүдэд мориноос 66 хүүхэд унаснаас 21 нь хурдан мориноос унажээ
 
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.