Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ.
Тавын даваанд аймгийн, цэргийн цолтой нийт найман бөх шалгарч үлдснээс Увс аймаг Өндөрхангай сумын харьяат аймгийн арслан ДАМДИНЫ ТОГТОХЖАРГАЛ улсын аварга С.Мөнхбатаар тав давж анхны начнаар тодорлоо.