Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хурдан СОЁОЛОН-д Дархан-Уул аймгийн зээрд үрээ түрүүллээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
0 минут 55 секунд
Гэрэл зургийг MPA

Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд 205 хурдан хүлэг бүртгүүлснээс 122 нь шандас сорилоо.

Үүнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ төрийн наадамдаа түрүү магнайд хурдаллаа.

Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Чулуунбатын Батжаргалын зээрд үрээ орж тод манлай торгон жолоо өргүүллээ.

Айргийн гуравт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар үрээ

Айргийн дөрөвт, Өвөрхангай аймгийн Арвайнхээр сумын харьяат Сэнгээгийн Бямбасүрэнгийн зээрд үрээ

Айргийн тавд, Дундговь аймгийн Сайнцогт сумын уяач Одонбаатарын Болдсүхийн хонгор үрээ хурдалж, хурдан СОЁОЛОН-гийн уралдаанд Өвөрхангай аймгаас хоёр айраг авлаа.

Соёолонгийн уралдааны үеэр мориноосоо унасан 3 хүүхдийн биеийн байдал хэвийн байна
Соёолонгийн уралдааны үеэр мориноосоо унасан 3 хүүхдийн биеийн байдал хэвийн байна
 
Э.Номундарь U22 насны Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Э.Номундарь U22 насны Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.