Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн гурвын даваа эхэлсэн.
Гурвын давааны зүүн талын тэргүүн магнайг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр баруун талын тэргүүн магнайг Увс аймгийн Ховд сумын харьяат даян аварга Н.Батсуурь нар магнайлан цолоо дуудуулан эхэлсэн.
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Э.Мөнхжаргалыг амлан авсан ч тахимаа өглөө.